- Нүүр
- Монгол Улсын хууль
- СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:
1/4 дүгээр зүйлийн 4.4.14-4.4.16 дахь заалт:
"4.1.14."халамжийн цэцэрлэг" гэж Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан хоёр наснаас сургуульд элсэх хүртэлх насны хүүхдийг асрах, хамгаалах, хөгжүүлэх цогц үйл ажиллагаа бүхий сургалтын байгууллагыг;
4.1.15."гэр цэцэрлэг" гэж алслагдсан сум, баг, хорооны цэцэрлэгт хамрагдаагүй хоёр наснаас сургуульд элсэх хүртэлх насны хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх цэцэрлэгт түшиглэсэн асрах, хамгаалах, хөгжүүлэх үйл ажиллагааг;
4.1.16."салбар бүлэг" гэж хоёр наснаас сургуульд элсэх хүртэлх насны хүүхдийг цэцэрлэгт түшиглэн эцэг, эх, асран хамгаалагчийн хүсэлтийн дагуу цэцэрлэгийн зөвлөлийн шийдвэрээр эрүүл, аюулгүй, хамгаалагдсан, стандартад нийцсэн сургалтын орчин бүхий хүүхдийг асрах, хамгаалах, хөгжүүлэх үйл ажиллагааг."
2/71дүгээр зүйл:
"71дүгээр зүйл.Сургуулийн өмнөх боловсрол олгох хэлбэр
71.1.Сургуулийн өмнөх боловсролыг үндсэн болон хувилбарт сургалтаар олгоно.
71.2.Сургуулийн өмнөх боловсролд хоёр наснаас сургуульд элсэх хүртэлх насны бүх хүүхдийг хамруулна."
3/8 дугаар зүйлийн 8.16 дахь хэсэг:
"8.16.Цэцэрлэгт бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, мэргэжлийн сургууль төгссөн хөгжмийн болон биеийн тамирын багш ажиллаж болно."
4/14 дүгээр зүйлийн 14.2.7, 14.2.8 дахь заалт:
"14.2.7.хүүхдийн эрүүл, аюулгүй сурч, хөгжих орчин, нөхцөлийг бүрдүүлэх талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлж, цэцэрлэгийн эрхлэгчтэй гэрээ байгуулах;
14.2.8.хүүхдийнхээ хоолны зардлын тодорхой хувийг хариуцах."
5/15 дугаар зүйлийн 15.3-15.5 дахь хэсэг:
"15.3.Уртасгасан цагийн бүлэг, зуны улиралд ажиллах салбар бүлгийн үйл ажиллагаанд шаардагдах нийт зардлыг хүсэлт гаргагч эцэг, эх, асран хамгаалагч хариуцна.
15.4.Төрийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын тодорхой хувийг эцэг, эх, асран хамгаалагчаас, Нийгмийн халамжийн тухай хуулийн 20.2-т заасан хүүхдийн хоолны зардлыг улсын төсвөөс тус тус санхүүжүүлнэ.
15.5.Төрийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын улсын төсвөөс санхүүжүүлэх хувь, хэмжээг Засгийн газар тогтооно."
2 дугаар зүйл.Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн "асрамжийн" гэсний дараа ", халамжийн" гэж, мөн зүйлийн 8.6 дахь хэсгийн "Тусгай" гэсний дараа ", гэр цэцэрлэг" гэж, мөн хэсгийн "асрамжийн" гэсний дараа "болон халамжийн" гэж, мөн зүйлийн 8.9 дэх хэсгийн "ажиллана." гэсний дараа "Бүлэгт хүүхдийн тооноос хамаарч ээлжийн багш ажиллаж болно." гэж, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийн "Багшид" гэсний дараа "Боловсролын тухай хуулийн 28.1.22-т заасан журмын дагуу" гэж, 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь заалтын "гомдол гаргах" гэсний дараа ", хяналт тавих" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн дараахь хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг:
"3.1.Сургуулийн өмнөх боловсролын зорилго нь бага насны хүүхдийг өөрийн онцлог, чадвар, бүтээлч үйлээрээ хөгжин, насан туршийн боловсролын суурь чадварыг эзэмшихэд дэмжин асрах, хамгаалах, хөгжүүлэх, сургалт, үйл ажиллагаагаар сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд оршино."
2/4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалт:
"4.1.1."хүүхдийн цэцэрлэг" гэж /цаашид "цэцэрлэг" гэх/ хоёр наснаас сургуульд элсэх хүртэлх насны хүүхдийг асрах, хамгаалах, хөгжүүлэх цогц үйл ажиллагаа бүхий сургалтын байгууллагыг;"
3/4 дүгээр зүйлийн 4.1.8 дахь заалт:
"4.1.8."үндсэн сургалт" гэж цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших сургалт болон хөгжүүлэх үйл ажиллагааны цогцыг;"
4/4 дүгээр зүйлийн 4.1.13 дахь заалт:
"4.1.13."туслах багш" гэж хүүхэд бүрд сургуулийн өмнөх боловсрол олгох, асрах, хамгаалах, хөгжүүлэх үйл ажиллагаанд хамтран оролцдог, багшид туслах үүрэгтэй, мэргэжлийн сургалтад хамрагдсан ажилтныг."
5/7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг:
"7.1.Хүүхдийн чадвар, чадамж, хөгжлийн ахицыг үнэлэх журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална."
6/9 дүгээр зүйлийн 9.7 дахь хэсэг:
"9.7.Цэцэрлэг нь эцэг, эх, асран хамгаалагчийн санал, хүсэлтэд үндэслэн Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8.7, 8.8, 8.9, 8.10-т заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд хоёр хүртэлх насны хүүхдийг асрах, хамгаалах, хөгжүүлэх үйлчилгээ үзүүлж болно."
7/16 дугаар зүйлийн 16.2.1, 16.2.2 дахь заалт:
"16.2.1.энэ хуулийн 11.2.9, 11.2.10-т заасныг зөрчсөний улмаас хүүхэд, багш, ажилтны эрүүл мэндэд хохирол учирсан бол буруутай албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;
16.2.2.энэ хуулийн 14.2.2, 14.2.3-т заасан үүргээ биелүүлээгүй эцэг, эх, асран хамгаалагчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох."
4 дүгээр зүйл.Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн "дипломын" гэснийг "бакалавр" гэж, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн "хоолны зардал," гэснийг "хоолны зардлын тодорхой хувь," гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
