- Нүүр
- Монгол Улсын хууль
- СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсгийг "Сэтгэцийн эрүүл мэндийн төрөлжсөн мэргэшлээр лавлагаа, шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын бүтэц, зохион байгуулалт, удирдлагатай холбоотой харилцааг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулиар зохицуулна." гэж өөрчлөн найруулсугай.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
