A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

1/13 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

"3/төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг."

2/14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:

"3.Төрийн болон орон нутгийн өмчийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт, хяналт, эмнэлгийн үйлчилгээнд тавих шаардлага, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулиар зохицуулна."

2 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтын "хуульд заасан бусад" гэсний дараа "төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн" гэж, 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Төрийн байгууллага, албан газар" гэсний дараа ", төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг" гэж, 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Засаг дарга" гэсний өмнө "Хуульд өөрөөр заагаагүй бол" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД