A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 05 сарын 13 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын шүүхийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/12 дугаар зүйлийн 12.7 дахь хэсэг:

"12.7.Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч адил шатны өөр шүүхэд томилолтоор ажиллаж болно. Томилолтоор ажиллах нийтлэг журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл батална."

2/21 дүгээр зүйлийн 21.1.4 дэх заалт:

"21.1.4.тухайн шүүхийн шүүн таслах ажиллагаанд танхим харгалзахгүй оролцох;"

2 дугаар зүйл.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсгийн "зөвлөлийн," гэсний дараа "Улсын дээд шүүхийн" гэж нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"19 дүгээр зүйл.Давж заалдах шатны шүүх

Хэвлэх

19.1.Давж заалдах шатны шүүхийн тогтолцоо нь дараахь бүтэцтэй байна:

19.1.1.аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх;

19.1.2.аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх;

19.1.3.аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх;

19.1.4.нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх;

19.1.5.нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх;

19.1.6.захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх.

19.2.Аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь шүүн таслах ажлын төрлөөр хэрэг маргааныг хянан шийдвэрлэх эрүү, иргэний хэргийн танхимтай байна.

19.3.Давж заалдах шатны шүүхийн шүүгч энэ хуулийн 19.2-т заасан танхимын аль нэгэнд харьяалагдах бөгөөд өөр танхимын шүүн таслах ажиллагаанд оролцохыг хориглоно."

4 дүгээр зүйл.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн гарчгийн "Танхимын" гэснийг "Улсын дээд шүүхийн танхимын" гэж, 21 дүгээр зүйлийн 21.1.4 дэх заалтын дугаарыг "21.1.5" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД