- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд доор дурдсан агуулгатай 184дүгээр зүйл нэмсүгэй:
"184дүгээр зүйл.Дэд сайдын бүрэн эрх
1.Дэд сайд сайдын эрхлэх асуудлын хүрээнд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/сайдаас олгосон бүрэн эрхийн хүрээнд харьяа агентлаг, байгууллагатай харилцах, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
2/хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн шуурхай зохицуулалтыг хангуулах;
3/сайдын даалгаснаар Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргатай харилцах;
4/Улсын Их Хурал, түүний Байнгын хороо, Ерөнхийлөгч, Засгийн газар, Ерөнхий сайдаас байгуулах хороо, комисс, зөвлөл, ажлын хэсэгт сайдын түр эзгүйд түүний даалгаснаар сайдыг төлөөлөх;
5/хуульд заасан бусад бүрэн эрх.
2.Сайдын түр эзгүйд түүнийг орлож байх хугацаанд гаргасан шийдвэрээ сайдад танилцуулах бөгөөд уг шийдвэрийнхээ хууль зүйн үр дагаврыг өөрөө хариуцна.
3.Дэд сайдын бүрэн эрхийн хугацаа нь Засгийн газрын бүрэн эрхийн хугацаатай адил байна.
4.Дэд сайдын бүрэн эрхийн хугацаа нь түүнийг Засгийн газар томилсноор эхэлж, тухайн дэд сайдыг шинээр томилсноор дуусгавар болно.
5.Дэд сайд хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөгчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно.
6.Дэд сайдыг орон гарсан тохиолдолд Засгийн газар 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно. Нөхөн томилогдсон дэд сайдын бүрэн эрхийн хугацаа тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.
7.Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцорсон, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон нь албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн дэд сайдыг уг албан тушаалд дахин томилоход саад болохгүй.
8.Сайд хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөгчсөн нь албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн дэд сайдыг албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэл болохгүй.
9.Биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдолд албан тушаалаас чөлөөлж өгөх тухай хүсэлтээ дэд сайд Ерөнхий сайдад өргөн мэдүүлж болно.
10.Дэд сайд бодлогын асуудлаар сайдтай санал зөрснөөс бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, түүнчлэн хуульд заасан бусад үндэслэл байна гэж үзвэл албан тушаалаасаа огцрох тухай хүсэлтээ Ерөнхий сайдад өргөн мэдүүлж болно. Харин энэ талаар эцсийн шийдвэр гартал үүрэгт ажлаа гүйцэтгэж, хариуцлагыг нь хүлээнэ.
2 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "тэргүүлнэ." гэсний дараа "Сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяа яам, агентлагийн үйл ажиллагааг сайдын өмнө хариуцах үүрэг бүхий дэд сайд байна." гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн дараахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай
1/18 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
"3.Засгийн газрын бүтцэд доор дурдсан яам ажиллана:
1/Байгаль орчин, аялал жуулчлалын яам;
2/Батлан хамгаалахын яам;
3/Гадаад харилцааны яам;
4/Сангийн яам;
5/Хууль зүй, дотоод хэргийн яам;
6/Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам;
7/Барилга, хот байгуулалтын яам;
8/Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам;
9/Зам, тээврийн хөгжлийн яам;
10/Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам;
11/Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам;
12/Эрчим хүчний яам;
13/Эрүүл мэндийн яам.
2/20 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:
"4.Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд дараахь асуудал хамаарна:
3/20 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:
"5.Засгийн газрын гишүүн доор дурдсан хүрээний бодлогын төлөвлөлт, боловсруулалт, удирдлага, зохицуулалт болон дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх ажлыг эрхэлнэ:
1/Монгол Улсын Шадар сайд:
2/Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга:
3/Байгаль орчин, аялал жуулчлалын сайд:
4/Батлан хамгаалахын сайд:
5/Гадаад харилцааны сайд:
6/Сангийн сайд:
7/Хууль зүй, дотоод хэргийн сайд:
8/Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд:
9/Барилга, хот байгуулалтын сайд:
10/Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд:
11/Зам, тээврийн хөгжлийн сайд:
12/Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд:
13/Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд:
14/Эрчим хүчний сайд:
15/Эрүүл мэндийн сайд:
4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
