A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 07 сарын 21 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтын "түүнчлэн" гэсний дараа "сэжигтэн, яллагдагчийг" гэж нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2 дахь заалтын "тахарын алба" гэснийг "цагдаагийн, хэрэв уг этгээд баривчлах, хорих ял эдэлж байгаа бол ял эдлүүлж байсан баривчлах байр, хорих анги нь тус тус" гэж, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсгийн "оргосон" гэснийг "баривчлах байр, хорих ангиас оргосон яллагдагч," гэж, мөн зүйлийн 113.2 дахь хэсгийн "Оргосон" гэснийг "Баривчлах байр, хорих ангиас оргосон яллагдагч," гэж, 130 дугаар зүйлийн 130.5 дахь хэсгийн "Тахарын" гэснийг "цагдаагийн" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.3 дахь хэсгийн "тахарын албатай хамтран" гэснийг хассугай.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

5 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД