- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Цагдаагийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт доор дурдсан агуулгатай 9.2.6, 9.2.7 дахь заалт нэмсүгэй:
"9.2.6.хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаас оргосон сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлах, баривчлах;
9.2.7.яллагдагчийг шүүхэд хуяглан хүргэх."
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
