- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх заалтын "Тахарын албаны алба хаагч" гэснийг "мөрдөн байцаагч" гэж, 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийн "Тахарын алба нь" гэснийг "Энэ хуулийн 23.1-д заасан байгууллагууд нь" гэж, мөн зүйлийн 23.3 дахь хэсгийн "Тахарын алба" гэснийг "Энэ хуулийн 23.2-т заасан хамгаалалтын тусгай нэгж" гэж, мөн зүйлийн 23.4 дэх хэсгийн "Тахарын албаны хамгаалалтын" гэснийг "Энэ хуулийн 23.2-т заасан" гэж, 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсгийн "Тахарын алба" гэснийг "энэ хуулийн 23.2-т заасан байгууллага" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн ", Тахарын албаны алба хаагч" гэснийг тус тус хассугай.
3 дугаар зүйл.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛ
Текст томруулах
A
A
A
