A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 07 сарын 21 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь зүйл, хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

1/91 дүгээр зүйл:

"91 дүгээр зүйл.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага

Хэвлэх

1.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мөн.

2.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дарга, орон тооны бус найман гишүүнээс бүрдэнэ. Дарга, орон тооны бус гишүүнийг Засгийн газар томилж, чөлөөлнө.

3.Аймаг, нийслэлд төрийн өмчийн төлөөлөгч ажиллана.

4.Төрийн өмчийн төлөөлөгчийн эрх, үүрэг, ажиллах журмыг Засгийн газар батална."

2/211 дүгээр зүйлийн 21 дэх хэсэг:

21.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн зорилтын саналыг хянаж, нэгтгэн санал дүгнэлтийн хамт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 03 дугаар сарын 15-ны дотор хүргүүлнэ.”

3/211 дүгээр зүйлийн 31 дэх хэсэг:

“31.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдтэй эцэслэн тохирсон зорилтын саналыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 04 дүгээр сарын 05-ны дотор хүргүүлнэ.”

2 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "гаргаж," гэсний дараа "төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага," гэж, 66 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "Сангийн яам нь" гэсний дараа "төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалт, 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 5 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалт, 211 дүгээр зүйлийн 1, 10 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 2, 4 дэх заалт, 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 38 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 1, 3, 5 дахь хэсэг, 43 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 44 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 45 дугаар зүйл, 46 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалт, 50 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалт, 52 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 55 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, 57 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 62 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, мөн зүйлийн 2, 3, 4 дэх хэсэг, 65 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 652 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 653 дугаар зүйлийн 3, 6 дахь хэсэг, 654 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 655 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 70 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 72 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 82 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв" гэснийг "төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны" гэж, 11 дүгээр зүйлийн гарчиг, мөн зүйлийн 1 дэх хэсэг, 21 дүгээр зүйлийн 5, 15 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 45 дугаар зүйл, 48 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 54 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 55 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 65 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 66 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийн "Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв" гэснийг "Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны" гэж, 211 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн "санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй" гэснийг "төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай" гэж, 65 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсгийн "санхүү, төсвийн" гэснийг "төрийн өмчийн бодлого, зохицуулалтын" гэж, 66 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "яамнаас" гэснийг "яам болон төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас" гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн "дүнгийн мөрөөр" гэснийг "дүнг хамтран" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД