- Нүүр
- Монгол Улсын хууль
- ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 07 сарын 21 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн гарчиг, мөн зүйлийн 1 дэх хэсэг, 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийн "Сангийн яам" гэснийг "Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага" гэж, 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалтын "Сангийн яамтай" гэснийг "төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай" гэж, 9 дүгээр зүйлийн гарчиг, 23 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "Сангийн яамны" гэснийг "төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын" гэж, 9 дүгээр зүйлийн гарчгийн "Сангийн яамны" гэснийг "Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын" гэж, 23 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийн "Сангийн яаманд" гэснийг "төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
