A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 07 сарын 21 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, өөрчлөлт

ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Биеийн тамир, спортын тухай хуульд доор дурдсан агуулгатай 81дүгээр зүйл нэмсүгэй:

Хэвлэх

"81дүгээр зүйл.Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх

Хэвлэх

81.1.Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

81.1.1.төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлого, биеийн тамир, спортын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах;

81.1.2.бүх насны ангиллын биеийн тамир-чийрэгжүүлэлтийн нормативыг боловсруулан батлах;

81.1.3.улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах эрх олгох;

81.1.4.биеийн тамир, спортын улсын мэдээллийн санг бүрдүүлэх;

81.1.5.биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн магадлан итгэмжлэх үйл ажиллагааг зохион байгуулах;

81.1.6.биеийн тамирыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аж төрөх ёс болгон хэвшүүлэх ажлыг зохион байгуулах;

81.1.7.хуульд заасан бусад бүрэн эрх.

81.2.Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь аймаг, нийслэл, дүүрэгт биеийн тамир, спортын хороо, суманд биеийн тамир, спортын орон тооны бус арга зүйчтэй байна."

2 дугаар зүйл.Биеийн тамир, спортын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн "төрийн захиргааны төв байгууллага" гэсний дараа ", төрийн захиргааны" гэж нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Биеийн тамир, спортын тухай хуулийн 81дүгээр зүйлийн дугаарыг "82" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Биеийн тамир, спортын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтын "төв" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

5 дугаар зүйл.Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 8.1.6, 8.1.7, 8.1.8, 8.1.9 дэх заалт, 8.2 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

6 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД