A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

ХИЛИЙН БООМТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хилийн боомтын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

1/15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэг:

"15.5.Боомтын аюулгүй байдлыг хангах журмыг хил хамгаалах байгууллагын дарга батална."

2/16 дугаар зүйлийн 16.6 дахь хэсэг:

"16.6.Хилийн боомтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь боомтын хяналтын болон аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий байгууллагын хяналт шалгалтын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хориглоно."

2 дугаар зүйл.Хилийн боомтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх заалтын "эрх бүхий" гэсний дараа "хил хамгаалах," гэж нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Хилийн боомтын тухай хуулийн дараахь хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг:

"16.1.Хилийн боомтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь боомтын хяналтын болон аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагааг уялдуулан, ерөнхий зохицуулалтаар хангаж ажиллана."

2/16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэг:

"16.5.Хилийн боомтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь боомтын асуудлаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

16.5.1.боомтод мөрдөх нийтлэг журмыг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх ажлыг ерөнхий зохицуулалтаар хангах;

16.5.2.боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон Боомтын үндэсний зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

16.5.3.боомтод хийх хөрөнгө оруулалтад захиалагчаар оролцох;

16.5.4.боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, холбогдох төслийн дагуу боомтын дэд бүтцийг барих, өргөтгөх үйл ажиллагаанд хяналт тавих;

16.5.5.боомтын хяналт шалгалт болон иргэдэд үзүүлэх үйлчилгээг олон улсын жишиг, шаардлагад нийцүүлэн шуурхай, чирэгдэлгүй зохион байгуулах, боловсронгуй болгоход шаардагдах эрх зүйн зохицуулалт, зохион байгуулалтын болон хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах;

16.5.6.үйл ажиллагааны зорилго, чиг үүрэгт хамаарах асуудлаар Боомтын үндэсний зөвлөлд санал оруулж, шийдвэрлүүлэх;

16.5.7.боомтод үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдээс гүйцэтгэсэн ажил, үйлчилгээтэй холбоотой статистик дүн, мэдээ, судалгааг үнэ төлбөргүй гаргуулан авах;

16.5.8.хууль тогтоомж, Боомтын үндэсний зөвлөлөөс өгсөн чиглэл, удирдамжийн хүрээнд өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар гадаад улсын ижил төрлийн байгууллагатай харилцаа тогтоож хамтран ажиллах;

16.5.9.төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын түншлэлийг дэмжих замаар боомтын үйл ажиллагаанд үйлчилгээний дэвшилтэт хэлбэрийг нэвтрүүлэх;

16.5.10.боомтын хяналтын болон аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий байгууллагын ажлын уялдаа холбоог хангаж, төрийн байгууллагын албан хаагчдын ажиллах нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авах, үйл ажиллагаанд нь шаардлагатай дэмжлэг үзүүлэх;

16.5.11.төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, шуурхай хүргэх, худалдааг хөнгөвчлөх, цахим нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах;

16.5.12.боомтын бүсэд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалахад шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

16.5.13.боомтын дэд бүтэц, барилга байгууламжийг барьж байгуулах, засвар, үйлчилгээ хийх ажлыг хариуцан зохион байгуулах;

16.5.14.энэ хуулийн 17.4.6-д заасан журамд нийцүүлэн тухайн боомтод мөрдөх журмыг батлах;

16.5.15.хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг."

4 дүгээр зүйл.Хилийн боомтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 13.4 дэх хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.2.1 дэх заалтын "иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний" гэснийг "гадаадын иргэн, харьяатын" гэж, 4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх заалтын "иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөн," гэснийг "гадаадын иргэн, харьяатын" гэж, 13 дугаар зүйлийн 13.1, 13.2 дахь хэсгийн "Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний" гэснийг "Гадаадын иргэн, харьяатын" гэж, 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн "энэ хуулийн 18.3-т заасан Боомтын захиргааны дарга" гэснийг "хилийн боомтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага" гэж, мөн зүйлийн 6.4 дэх хэсгийн "энэ хуулийн 16.1-д заасан Боомтын нэгдсэн захиргаа" гэснийг "Боомтын үндэсний зөвлөл" гэж, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн "энэ хуулийн 18.1-д заасан Боомтын захиргаа" гэснийг "Боомтын үндэсний зөвлөлийн дарга" гэж, 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсгийн "Боомтын нэгдсэн захиргааны дарга гэснийг "Боомтын үндэсний зөвлөл" гэж, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийн "Боомтын захиргаанаас" гэснийг "хилийн боомтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас" гэж, мөн зүйлийн 12.3 дахь хэсгийн "Боомтын нэгдсэн захиргааны дарга" гэснийг "Боомтын үндэсний зөвлөл" гэж, 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэг болон мөн зүйлийн гарчгийн "Боомтын нэгдсэн захиргаа" гэснийг "Хилийн боомтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага" гэж, 17 дугаар зүйлийн 17.4.3 дахь заалтын "хяналтын байгууллага болон боомтын аюулгүй байдлыг хангах байгууллагын" гэснийг "хяналтын болон аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий байгууллагын" гэж, мөн зүйлийн 17.4.5 дахь заалтын "Боомтын нэгдсэн захиргаанаас" гэснийг "хилийн боомтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас" гэж, мөн зүйлийн 17.5 дахь хэсгийн "Боомтын нэгдсэн захиргаа" гэснийг "хилийн боомтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага" гэж, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн "Боомтын захиргаа нь" гэснийг "Хилийн боомтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь" гэж, 21 дүгээр зүйлийн 21.1.3 дахь заалтын "18.4.7" гэснийг "16.5.14" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Хилийн боомтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.3 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.4.4, 17.4.10 дахь заалт, 18 дугаар зүйл, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

6 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД