- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГАДААДЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
ГАДААДЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.12 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 16.1.2 дахь заалт, 17 дугаар зүйлийн 17.3.2 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1, 28.3, 28.4 дэх хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3, 29.4 дэх хэсэг, 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1, 33.3 дахь хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.3, 34.4 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 36.2, 36.3 дахь хэсэг, 37 дугаар зүйлийн 37.2, 37.4, 37.6 дахь хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.3 дахь хэсгийн "иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний" гэснийг "гадаадын иргэний" гэж, 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 36.4, 36.6 дахь хэсэг, 37 дугаар зүйлийн 37.3, 37.5, 37.8 дахь хэсэг, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, Наймдугаар бүлгийн нэр, 40, 41 дүгээр зүйлийн гарчиг, мөн зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.2, 41.3, 41.4 дэх хэсгийн "Иргэний харьяалал, Шилжилт хөдөлгөөний" гэснийг "Гадаадын иргэний" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.
Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
