- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХҮН ХУДАЛДААЛАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
ХҮН ХУДАЛДААЛАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8, 5.10 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийн "иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний" гэснийг "гадаадын иргэн, харьяатын" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
