- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ИМПОРТЫН БАРААНЫ ГААЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Дугаар 27 Улаанбаатар хот
"ИМПОРТЫН БАРААНЫ ГААЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭ БАТЛАХ ТУХАЙ" ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг батлах тухай" Улсын Их Хурлын 1999 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд дор дурдсан агуулгатай 4 дэх заалт нэмсүгэй:
"4.Энэ тогтоолын 27-д заасан хязгаарт багтаан газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний гаалийн албан татварын хувь, хэмжээг салбарын онцлогийг харгалзан тогтоох эрхийг Засгийн газар /Н.Алтанхуяг/-т олгосугай."
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 43 дугаар тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэ тогтоолыг 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
