- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ИМПОРТЫН БАРААНЫ ГААЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Дугаар 74 Улаанбаатар хот
"ИМПОРТЫН БАРААНЫ ГААЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭ БАТЛАХ ТУХАЙ" ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолын 4 дүгээр заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"4.Энэ тогтоолын хавсралтын 02, 04, 07, 08, 16, 19, 20, 21, 22, 25, 26, 35, 39, 40, 41, 42, 43, 44, 48, 49, 51, 56, 57, 61, 62, 63, 64, 68, 69, 70, 87, 94 дүгээр бүлэгт заасан хязгаарт багтаан холбогдох барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тухайн салбарын бүтээгдэхүүний онцлогийг харгалзан тогтоох эрхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т олгосугай."
2."Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтын 02, 04, 07, 08, 16, 19, 20, 21, 22, 25, 26, 35, 39, 40, 41, 42, 43, 44, 48, 49, 51, 56, 57, 61, 62, 63, 64, 68, 69, 70, 87, 94 дүгээр бүлгийн "5" гэснийг "20 хүртэл" гэж, 07 дугаар бүлгийн "15" гэснийг "20 хүртэл" гэж тус тус өөрчилсүгэй.
3.Энэ тогтоолыг Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
