A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 30

"НИЙГМИЙН ХАЛАМЖИЙГ САЙЖРУУЛАХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ" МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Нийгмийн халамжийг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 81 дүгээр тогтоолын 1 дэх заалтын "Хүний хөгжил сангийн тухай хуулийг баталсантай холбогдуулан" гэснийг хассугай.

2."Нийгмийн халамжийг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 81 дүгээр тогтоолын 1.1 дэх дэд заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тогтоолыг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД