- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАРИМ БАРААНД НОГДУУЛАХ ЭКСПОРТЫН ГААЛИЙН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 09 сарын 09 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын
хэмжээ тогтоох тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд
тооцох тухай
1 дүгээр зүйл.Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуулийн 2 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
