A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 09 сарын 01 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

УЛСЫН НӨӨЦИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Улсын нөөцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"3.1.3."Батлан хамгаалах материаллаг нөөц" гэж Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 3.1.9-д заасныг;"

2 дугаар зүйл.Улсын нөөцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн "цэргийн дайчилгааны" гэснийг "батлан хамгаалах материаллаг" гэж, 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн "цэргийн дайчилгааныхаас" гэснийг "батлан хамгаалах материаллагаас" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Улсын нөөцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэг, 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Зэвсэгт хүчний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД