A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 09 сарын 01 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ

ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Цэргийн албан хаагчийн эд хөрөнгийн хариуцлагын тухай хуулийн гарчигны "Цэргийн албан хаагчийн" гэснийг "Цэргийн алба хаагчийн" гэж, 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн "Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль" гэснийг "Цэргийн албаны тухай хууль" гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Цэргийн албаны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД