A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 09 сарын 01 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН ХАРИУЦЛАГЫН

ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Цэргийн албан хаагчийн эд хөрөнгийн хариуцлагын тухай хуулийн гарчиг, 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 2 дугаар зүйлийн гарчиг, 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэг, 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалт, 2 дугаар бүлгийн гарчиг, 5 дугаар зүйлийн гарчиг, 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 6 дугаар зүйлийн гарчиг, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 6.1.1 дэх заалт, 7 дугаар зүйлийн гарчиг, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 10.4, 10.5, 10.6, 10.7 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсгийн "цэргийн албан" гэснийг "цэргийн алба" гэж, 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн "Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль" гэснийг "Цэргийн албаны тухай хууль" гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД