- Нүүр
- Монгол Улсын хууль
- АХМАД НАСТНЫ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ /Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр
Улаанбаатар хот
АХМАД НАСТНЫ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн "гавьяат цолтон" гэсний дараа "генерал цолтой цэргийн бэлтгэл, чөлөөнд байгаа дээд офицер" гэж, 5 дугаар зүйлийн 5.1.9, 5.1.11 дэх заалтын "ахмад дайчин" гэсний дараа "генерал цолтой цэргийн бэлтгэл, чөлөөнд байгаа дээд офицер" гэж тус тус нэмсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
