- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ /Энэ хуулийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр
Улаанбаатар хот
ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 414 дүгээр зүйлийн 414.1 дэх хэсгийн "цэргийн албан" гэснийг "цэргийн алба" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4.6 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"172.4.6.энхийг дэмжих ажиллагаанд оролцох явцад үйлдсэн гэмт хэрэгт тухайн цэргийн багийн захирагч, эрх бүхий албан тушаалтан;"
3 дугаар зүйл.Энэ хуулийг Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
