A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 09 сарын 09 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дараахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/6 дугаар зүйлийн 6.1.4 дэх хэсэг:

"6.1.4.Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувиас хэтрэхгүй байх."

2/19 дүгээр зүйлийн 19.1-19.3 дахь хэсэг:

"19.1.Энэ хуулийн 6.1.2-т заасан төсвийн тусгай шаардлагыг 2020 оны төсвийн жилээс, энэ хуулийн 6.1.3-т заасан төсвийн тусгай шаардлагыг 2017 оны төсвийн жилээс эхлэн тус тус дагаж мөрдөнө.

19.2.Энэ хуулийн 6.1.4-т заасан тусгай шаардлагыг 2021 оны төсвийн жилээс эхлэн дагаж мөрдөнө.

19.3.Энэ хуулийн 6.1.4-т заасан төсвийн тусгай шаардлагыг үе шаттайгаар хэрэгжүүлэх зорилгоор өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн өрийн үлдэгдлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2015 оны төсвийн жилд 58.3 хувиас, 2016 оны төсвийн жилд 88 хувиас, 2017 оны төсвийн жилд 85 хувиас, 2018 оны төсвийн жилд 80 хувиас, 2019 оны төсвийн жилд 75 хувиас, 2020 оны төсвийн жилд 70 хувиас, 2021 оны төсвийн жилээс эхлэн 60 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна."

3/19 дүгээр зүйлийн 19.5, 19.6 дахь хэсэг:

"19.5.Энэ хуулийн 16.2-т заасан нөхцөлийг 2020 оны төсвийн жилээс өмнө хангана.

19.6.Энэ хуулийн 6.1.2-т заасан нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлын тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2015 онд 5 хувиас, 2016 онд 18.5 хувиас, 2017 онд 9.9 хувиас, 2018 онд 7.5 хувиас, 2019 онд 5.5 хувиас тус тус хэтрүүлэхгүй, 2020 оны төсвийн жилээс эхлэн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг алдагдалгүй байлгана."

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД