A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 09 сарын 07 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.5 дахь заалтын "зардлын" гэсний дараа "50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний" гэж нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх заалтын "норматив" гэснийг "нормативыг Төсвийн тухай хуульд нийцүүлэн" гэж, 28 дугаар зүйлийн 28.1.16 дахь заалт, 43 дугаар зүйлийн 43.2.8 дахь заалтын "Сургалтын төрийн" гэснийг "Боловсролын зээлийн" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД