- Нүүр
- Монгол Улсын хууль
- ДЭЭД БОЛОВСРОЛЫН САНХҮҮЖИЛТ, СУРАЛЦАГЧДЫН НИЙГМИЙН БАТАЛГААНЫ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот
ДЭЭД БОЛОВСРОЛЫН САНХҮҮЖИЛТ, СУРАЛЦАГЧДЫН НИЙГМИЙН БАТАЛГААНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн "суралцах хугацаанд нь 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн 10 сарын турш, сар бүр үндэсний тэтгэлгийг олгоно." гэснийг "үндэсний тэтгэлэг олгож болно." гэж, 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.3, 9.4 дэх хэсгийн "Сургалтын төрийн" гэснийг "Боловсролын зээлийн" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
