- Нүүр
- Монгол Улсын хууль
- КОНЦЕССЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 09 сарын 07 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
КОНЦЕССЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Концессын тухай хуульд доор дурдсан агуулгатай зарим хэсэг нэмсүгэй:
1/7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг:
"7.3.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 4.1.1, 4.1.3, 4.1.4, 4.1.5, 4.1.6, 4.1.7-д заасан концессын төрлийн концессын зүйлийн жагсаалтыг батална"
2/8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэг:
"8.3.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал орон нутгийн төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй концессын зүйлийн жагсаалт батлах, концессын гэрээ байгуулах эрх олгох, аймаг, нийслэлийн Засаг дарга орон нутгийн төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй гэрээ байгуулахыг хориглоно."
3/9 дүгээр зүйлийн 9.9 дэх хэсэг:
"9.9.Аймаг, нийслэлийн засаг дарга концессын зүйлийн жагсаалтыг боловсруулан, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад энэ зүйлийн 9.6-д заасан зөвшөөрлийг авахаар хүргүүлнэ."
2 дугаар зүйл.Концессын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"9.6.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 10.2-т заасан жагсаалтад оруулах концессын зүйлийн талаархи энэ хуулийн 10.3-т заасны дагуу боловсруулсан саналаа, зардал, ашгийн тооцоо болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийн хамт тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлнэ."
3 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
