A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр

Улаанбаатар хот

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.6 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.3 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.2, 14.3 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.6, 29.7, 29.9 дэх хэсэг, 29.13.2 дахь заалт, 30 дугаар зүйлийн 30.1.17 дахь заалт, 31 дүгээр зүйлийн 31.1.2, 31.1.3, 31.2.1, 31.2.3, 31.2.5 дахь заалт, 31.3, 31.4 дэх хэсгийн "аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн" гэсний дараа "асуудал хариуцсан" гэж, 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.4, 29.13 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.1.2, 31.2.5 дахь заалтын "сум, хорооны хөдөлмөр эрхлэлтийн" гэсний дараа "асуудал хариуцсан" гэж, 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтын "сумын хөдөлмөр эрхлэлтийн" гэсний дараа "асуудал хариуцсан" гэж, 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.2.2, 31.2.4 дахь заалтын "аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн" гэсний дараа "асуудал хариуцсан" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалт, 29 дүгээр зүйлийн 29.10 дахь хэсгийн "Хөдөлмөрийн төв бирж" гэснийг "хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дүгээр зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.6 дахь хэсгийн " хөдөлмөрийн төв бирж болон" гэснийг, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийн "Хөдөлмөрийн төв биржийн даргыг хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө" гэснийг, 29 дүгээр зүйлийн 29.7 дахь хэсгийн "Хөдөлмөрийн төв бирж" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

4 дугаар зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

5 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД