- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 09 сарын 07 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН
ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай.
"16.2.Төсвийн ерөнхийлөн захирагч нь тухайн жилд суралцагчид олгох сургалтын төлбөрийн зээл, хуулиар тогтоосон бусад санхүүгийн дэмжлэгт хамрагдах суралцагчдын тоо, сургалтын төлбөрийн жишиг хэмжээ, сургалтын төлбөрийн зээлийн эргэн төлөлтийг тус тус харгалзан энэ зүйлийн 16.1-д заасан сангийн хөрөнгийн хэмжээг төлөвлөнө.
16.3.Энэ зүйлийн 16.1-д заасан сангийн хөрөнгийг Засгийн газраас тогтоосон журмын дагуу суралцагчид олгох сургалтын төлбөрийн зээл, хуулиар тогтоосон бусад санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна."
2 дугаар зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.13 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.4.6 дахь заалт, 16 дугаар зүйлийн гарчиг, 16 дугаар зүйлийн 16.1, 16.4 дэх хэсгийн "Сургалтын төрийн" гэснийг "Боловсролын зээлийн" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
