- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 09 сарын 07 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"3/төрийн өмчит хуулийн этгээдээс дагаж мөрдөх төлөвлөлт, ашиг орлогын хуваарилалтыг холбогдох байгууллагатай тохиролцон тогтоох;"
2 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Төрийн өмчийн улсын хороо" гэснийг "төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага" гэж, 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заалтын "Төрийн өмчийн хорооны" гэснийг "төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 18, 19, 20 дахь хэсгийн ", 17" гэснийг тус тус хассугай.
4 дүгээр зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 17 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
5 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
