- Нүүр
- Монгол Улсын хууль
- ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"7.1.Засгийн газар, компани энэ хууль болон холбогдох бусад дүрэм, журамд заасны дагуу үнэт цаас гаргана. Засгийн газар үнэт цаас гаргах тохиолдолд Өрийн удирдлагын тухай хуульд нийцүүлнэ."
2 дугаар зүйл.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.11 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.11 дэх хэсгийн "Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргаас" гэснийг "Засгийн газраас" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
