A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2008 оны 2 дугаар сарын 01-ний өдөр

Улаанбаатар хот

ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ,ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эрүүгийн хуульд дор дурдсан агуулгатай дараахь зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/ 551 дүгээр зүйл:

"551 дүгээр зүйл. Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулах

Хэвлэх

551. 1.Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээд гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан бол шүүх тухайн этгээдийн хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж болох боловч ийнхүү хөнгөрүүлэн оногдуулах хорих ялын доод хэмжээ нь энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүй байна."

2/ 621 дүгээр зүйл:

"621 дүгээр зүйл.Насанд хүрээгүй этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулах

Хэвлэх

621. 1.Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн насанд хүрээгүй этгээд гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан бол шүүх тухайн этгээдийн хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж болох боловч ийнхүү хөнгөрүүлэн оногдуулах хорих ялын доод хэмжээ нь энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс хэтрэхгүй байна."

3/1531 дүгээр зүйл:

"1531 дүгээр зүйл. Бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр хохирол учруулах

Хэвлэх

1531.1.Бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр онц их хэмжээний хохирол учруулсан бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."

4/ 1551 дүгээр зүйл:

"1551 дүгээр зүйл. Нотариатч, эрхийн улсын бүртгэгч өмчлөгчийн эрхийг зөрчих

Хэвлэх

1551.1.Өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг нотариатч гэрчлэн баталсан, эрхийн улсын бүртгэгч бүртгэсний улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

1551.2.Энэ хэргийг давтан буюу бүлэглэж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч, таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."

5/1561дүгээр зүйл:

"1561дүгээр зүйл. Хоршооны тухай хууль тогтоомж зөрчих

Хэвлэх

1561.1.Хоршооны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."

6/1562дугаар зүйл:

"1562дугаар зүйл. Банк бус санхүүгийн байгууллагын үйл

Хэвлэх

1562.1. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг тусгай зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаа эрхэлсэн, өөрийн үйл ажиллагааны талаар буруу ташаа зар сурталчилгаа хийсэн, худал мэдээлэл өгсөн, банк бус санхүүгийн байгууллагын тайлан тэнцэлд тусгаагүй эх үүсвэрийг өөрийн үйл ажиллагаанд ашигласны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ."

7/ 1581 дүгээр зүйл:

"1581 дүгээр зүйл. Даатгалын тухай хууль тогтоомж зөрчих

Хэвлэх

1581.1.Даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль тогтоомжоор тогтоосон журмыг зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

1581.2. Энэ хэргийг давтан буюу бүлэглэж үйлдсэн түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч, таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."

8/ 1781 дүгээр зүйл:

"1781 дүгээр зүйл. Терроризм

Хэвлэх

1781.1.Хууль бус зэвсэгт бүлэглэл, террорист этгээд өөрийн улс төр, шашин, үзэл суртлын зорилгыг хэрэгжүүлэхийн тулд нийгмийг, эсхүл түүний тодорхой хэсгийг айдаст автуулахаар иргэдийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн, хүчирхийлэхээр заналхийлсэн, энэхүү үйлдлээрээ гоц халдварт өвчин, гал түймэр болон гамшгийн нөхцөлийг бүрдүүлсэн бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

1781.2.Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол хориос дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ."

"1782 дугаар зүйл. Терроризмыг санхүүжүүлэх

Хэвлэх

1782.1.Террорист байгууллага болон террорист ажиллагаанд зарцуулагдахыг урьдчилан мэдсээр байж эд хөрөнгө хуримтлуулсан, шилжүүлсэн, зарцуулсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

1782 .2.Энэ гэмт хэргийг давтан буюу бүлэглэж үйлдсэн, эсхүл их хэмжээгээр террорист байгууллага, террорист ажиллагааг санхүүжүүлсэн бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

1782 .3.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл онц их хэмжээгээр террорист байгууллага, террорист ажиллагааг санхүүжүүлсэн бол эд хөрөнгийг хурааж, арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."

10/ 1783 дугаар зүйл:

"1783 дугаар зүйл. Терроризмыг сурталчлах

Хэвлэх

1783.1.Терроризмыг сурталчилсан, террорист ажиллагаа явуулах, түүнд оролцохыг нийтэд уриалсан, өдөөн хатгасан, албадсан, энэ чиглэлээр сурталчилгааны материал бэлтгэсэн, тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

1783.2.Терроризмыг сурталчлах гэмт хэргийг давтан, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, холбоо, цахим сүлжээ ашиглаж үйлдсэн бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."

11/ 2141дүгээр зүйл:

"2141дүгээр зүйл. Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль тогтоомж зөрчих

Хэвлэх

2141.1.Химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, хадгалах, худалдах, худалдан авах, тээвэрлэх, ашиглах болон бусдад дамжуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2141.2.Химийн хорт болон аюултай бодисыг зориулалт бусаар ашигласан, бусдын эрүүл мэнд, байгаль орчинд хүнд хор уршиг, их хэмжээний хохирол учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."

12/ 2681 дүгээр зүйл:

"2681 дүгээр зүйл. Мөнгө угаах

Хэвлэх

2681.1.Зэвсэг, хар тамхи, хүн худалдаалах, эсхүл хуурамч мөнгөн тэмдэгт үйлдвэрлэж олсон орлого, түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, терроризмыг санхүүжүүлэх зорилготой илт хууль бус эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж эх үүсвэрийг нь халхавчлах буюу нуун далдлах, эсхүл уг эд хөрөнгийг хууль ёсны болгох зорилгоор гүйлгээнд оруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2681.2.Энэ хэргийг давтан буюу бүлэглэж, эсхүл албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, түүнчлэн их хэмжээний орлого олсон бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2681.3.Энэ хэргийг зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл онц их хэмжээний орлого олсон бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."

13/ 61 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг:

"61.4.Тэнсэгдсэн ялтанд цагдаагийн байгууллага хяналт тавина."

14/ 61 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг:

"61.5.Тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ."

15/125 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

"125.2. Энэ хэргийг давтан, бүлэглэж үйлдсэн, уг хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан, эсхүл насанд хүрээгүй, бага насны хүүхдийг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."

16/ 208 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

"208.2. Энэ хэргийг давтан, эсхүл улсын тусгай хамгаалалттай газар нутагт үйлдсэн, их буюу онц их хэмжээний хохирол учирсан, хүний эрүүл мэнд, амь нас хохирсон бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."

17/ 215 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

"215.4 Энэ хэргийн улмаас хоёр ба түүнээс дээш хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."

18/ 251 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:

"251.3. Энэ хэргийн улмаас хохирогч нас барсан бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."

19/ 126 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалт:

"126.2.5.албан тушаал, эд хөрөнгийн болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа хүнийг;"

2 дугаар зүйл.Эрүүгийн хуулийн 10.1-ийн "хэргийн" гэсний дараа "бүрэлдэхүүний" гэж, 16.1-ийн "аюултай" гэсний дараа "гэм буруутай" гэж, 24.1.1-ийн "урьд нь хүнд гэмт хэрэг" гэсний дараа "санаатай", "дахин хүнд гэмт хэрэг" гэсний дараа "санаатай" гэж, 24.1.2-ын "хүнд буюу онц хүнд гэмт хэрэг" гэсний дараа "санаатай", "дахин онц хүнд гэмт хэрэг" гэсний дараа "санаатай" гэж, 24.1.3-ын "давтан" гэсний дараа "санаатай" гэж, 24.1.4-ийн "хэрэг" гэсний дараа "санаатай" гэж, 49.2-ын " тээврийн" гэсний дараа "хэрэгсэл, унаа хөсөг" гэж, 52.6-гийн " хорих ял эдэлж байсан" гэсний дараа ", анх удаа онц хүнд гэмт хэрэг үйлдсэн " гэж, 52.7-гийн "онц хүнд" гэсний өмнө "Хоёр ба түүнээс дээш удаа" гэж, 52.11-ийн "шийтгүүлсэн" гэсний дараа "эрэгтэй" гэж, 59.3-ын "болно." гэсний дараа "Цагдан хоригдсон этгээдэд торгох ял оногдуулсан бол цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж, торгох ялаас хасч тооцно." гэсэн хоёр дахь өгүүлбэр, 60.2; 60.3-ын "хүнд төрлийн ялын" гэсний дараа "доод хэмжээний" гэж, 63.1-ийн "болно." гэсний дараа "Энэ хугацаанд ялтанд цагдаагийн байгууллага хяналт тавина." гэсэн хоёр дахь өгүүлбэр, 96.1-ийн "хүүхэд дутуу гаргуулсан" гэсний дараа "буюу ураг зулбуулсан" гэж, 107.1-ийн "учирсан бол" гэсний дараа "хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох," гэж, 114.1-ийн "оролцуулсан бол" гэсний дараа "хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох," гэж, 114.2-ын "хоёр зуун" гэсний дараа "тавин" гэж, 117.1-ийн "төөрүүлсэн бол" гэсний дараа "хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох," гэж, 124.2-ын "зуучилсан," гэсний дараа "биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан," гэж, 128.2-ын "Энэ" гэсний дараа "хуулийн 128.1-д заасан" гэж, 129.1-ийн "авсан бол" гэсний дараа "хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох," гэж, 129.2-ын "давтан," гэсний дараа "бүлэглэж," гэж, 132.1-ийн "торгох" гэсний дараа ", эсхүл нэгээс гурван сарын хугацаагаар баривчлах " гэж, 139.1-ийн "мэдээллийг" гэсний дараа "олон" гэж, 145.2-ын "хулгайлсан бол" гэсний дараа "эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр" гэж,145.3-ын "далимдуулж үйлдсэн бол" гэсний дараа "эд хөрөнгийг хурааж," гэж, 145.4-ийн "учирсан бол" гэсний дараа "эд хөрөнгийг хурааж," гэж, 147.2-ын "учирсан бол" гэсний дараа "эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр" гэж, 149.2-ын "сүрдүүлсэн бол" гэсний дараа " эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр " гэж, 149.3-ын "сүрдүүлсэн бол" гэсний дараа "эд хөрөнгийг хурааж," гэж, 150.3-ын "бусдад" гэсний дараа "их буюу" гэж, 154.2-ын "учирсан бол" гэсний дараа "хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох," гэж, 155.1-ийн "авсан" гэсний дараа ",хадгалсан, борлуулсан" гэж, 161.2-ын "хохирол" гэсний дараа ",хүнд хор уршиг" гэж, 166.2-ын "хурааж," гэсний дараа "хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох,эсхүл" гэж, 171.3-ын "хор уршиг" гэсний дараа ",онц их хэмжээний хохирол" гэж, 172.1-ийн "баривчлах" гэсний дараа ",эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих" гэж, 172.2-ын "хор уршиг" гэсний дараа ",их буюу онц их хэмжээний хохирол" гэж, 175.1-ийн "нэвтрүүлсэн бол" гэсний дараа "эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр" гэж, мөн хэсгийн "торгох," гэсний дараа "хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх," гэж, 175.2-ын "нэвтрүүлсэн бол" гэсний дараа "эд хөрөнгийг хурааж," гэж, 176.1-ийн "байж" гэсний дараа "ашигласан, " гэж, мөн хэсгийн "борлуулсан бол" гэсний дараа "хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох,"гэж, 178.1-ийн "мэдээлсэн бол" гэсний дараа "хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох,эсхүл" гэж,179.1-ийн "турхирсан бол" гэсний дараа "хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл" гэж, 183.1-ийн "эрхийг" гэсний дараа "гурван жил хүртэл хугацаагаар" гэж, 193.1-д "хийлгэх," гэсний дараа "гурваас дээш зургаан сарын хугацаагаар баривчлах," гэж, 211.2-ын "учирсан" гэсний дараа ",улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд үйлдсэн" гэж, 241.1-ийн "торгох" гэсний дараа ",эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах" гэж, 243.1-ийн "торгох" гэсний дараа ",эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах" гэж, 243.2-ын "торгох" гэсний дараа "гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах," гэж, 246.1-ийн "тусгай ангийн" гэсний дараа "87.2/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар төрийн нууц задруулах/," гэж, "177/Зандалчлах/," гэсний дараа "1781 /Терроризм/," гэж, 247.1-ийн "177/Зандалчлах/," гэсний дараа "1781 /Терроризм/," гэж, "225 /Агаарын хөлөг авч зугтаах/," гэсний дараа "261.2 /Хорих ял эдлэхээс зайлсхийх/," гэж, 253.2-ын "шүүгч" гэсний дараа "болон хойшлуулшгүй ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан" гэж, 261 дүгээр зүйлийн гарчгийн "Шүүх," гэсний өмнө "Прокурорын хяналт," гэж, 261.1-ийн "ялтан" гэсний дараа "прокурорын хяналт," гэж, 263.2-ын "хохирол" гэсний дараа ",хүнд хор уршиг" гэж, 268.2-ын "их хэмжээний" гэсний дараа "хээл" гэж, "АРАВДУГААР ХЭСЭГ"-ийн гарчгийн "ЦЭРГИЙН" гэсний дараа "АЛБАНЫ ЭСРЭГ" гэж, 274 дүгээр зүйлийн гарчгийн "Цэргийн" гэсний дараа "албаны эсрэг" гэж, 274.1-ийн "гэмт хэрэг" гэсний өмнө "албаны эсрэг" гэж, 274.4-ийн "цэргийн" гэсний дараа "албаны эсрэг" гэж, 288.1-ийн "хохирол" гэсний дараа ",хүнд хор уршиг", "баривчлах" гэсний дараа ",гурван жил хүртэл хугацаагаар хорих" гэж, 294.1-ийн "хохирол учирсан бол" гэсний дараа " гурваас дээш зургаан сарын хугацаагаар баривчлах,эсхүл " гэж, 294.2-ын "их" гэсний дараа "буюу онц их", "хохирол" гэсний дараа ",хүнд хор уршиг" гэж, 295.2-ын "хохирол" гэсний дараа ",хүнд хор уршиг" гэж, 302.1-ийн "хүргэсэн" гэсний дараа ",хүчээр сураггүй алга болгосон" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Эрүүгийн хуулийн зарим зүйл, хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/ 113 дугаар зүйл:

"113 дугаар зүйл. Хүн худалдаалах

Хэвлэх

113.1.Ашиг олох буюу мөлжих зорилгоор хүн худалдаалахдаа хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хууран мэхэлсэн, эмзэг байдлыг нь далимдуулсан, түүнчлэн бусдыг элсүүлсэн, тээвэрлэсэн, дамжуулсан, орогнуулсан, хүлээн авсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

113.2.Энэ хэргийг:

113.2.1.насанд хүрээгүй хүнийг;

113.2.2.хоёр буюу түүнээс олон хүнийг;

113.2.3.хулгайлах;

113.2.4 эрх мэдлээ урвуулан ашиглах буюу эрхшээлдээ байгаа хүнийг;

113.2.5.давтан;

113.2.6.бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

113.3.Хүнийг хил давуулан худалдаалсан, эсхүл зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, уг хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

1.Энэ хуулийн 113.1-д заасан "мөлжих" гэдгийг худалдагдсан хүний биеийг нь үнэлүүлэх зэргээр бэлгийн хүчирхийлэлд оруулах, боолчлох болон түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, албадан хөдөлмөр хийлгэх, эд эрхтнийг нь авч ашиглах гэсэн утгаар ойлгоно.

2.Энэ хуулийн 113.1-д заасан аливаа арга хэрэглэсэн бол хохирогч худалдагдахыг зөвшөөрсөн эсэхийг үл харгалзан гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ."

2/ 136 дугаар зүйл:

"136 дугаар зүйл. Хувь хүний нууцыг задруулах

Хэвлэх

136.1.Хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцыг мэдсэн этгээд задруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

136.2.Хувь хүний нууцыг олон нийтэд тараасны улмаас бусдад хүнд хор уршиг учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."

3/ 140 дүгээр зүйл:

"140 дүгээр зүйл. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг зөрчих

Хэвлэх

"140.1.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн бүтээлийг зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлүүлсэн, түгээсэн, борлуулсан, тэдгээрийн улмаас их хэмжээний орлого олсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."

4/ 141 дүгээр зүйл:

"141 дүгээр зүйл. Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загварын гэрчилгээ эзэмшигчийн эрхийг зөрчих

Хэвлэх

141.1.Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загварын гэрчилгээ эзэмшигчийн эрхийг зөрчсөн эрхийн хамгаалалт хийгдсэн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ашиг олох зорилгоор зөвшөөрөлгүй ашигласан, үүний улмаас их хэмжээний орлого олсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."

5/ 148 дугаар зүйл:

"148 дугаар зүйл.Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах

Хэвлэх

148.1.Бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

148.2.Энэ гэмт хэргийг давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, эсхүл албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

148.3.Энэ гэмт хэргийг урьд нь энэ хэрэгт болон хулгайлах, булаах, завших, дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

148.4.Энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."

6/198 дугаар зүйл:

"198 дугаар зүйл. Хууль бусаар эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдэрлэх, импортлох, хадгалах, худалдах, түгээх

Хэвлэх

198.1.Эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд эмчилгээнд хэрэглэхийг хориглосон, хугацаа дууссан эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэсэн, импортолсон, хадгалсан, худалдсан, түгээсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

198.2.Зохих зөвшөөрөлгүй этгээд хууль бусаар эм үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

198.3.Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."

7/ 202 дугаар зүйл:

"202 дугаар зүйл. Агаар бохирдуулах

Хэвлэх

202.1.Үйлдвэрийн үйл ажиллагааны улмаас ялгарсан хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортой бодисыг цэвэршүүлэлгүй хаясан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

202.2.Агаарыг хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортой бодисоор бохирдуулсны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зуун нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

202.3.Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол хоёроос дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."

8/ 203 дугаар зүйл:

"203 дугаар зүйл. Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчих

Хэвлэх

203.1.Улсын тусгай хамгаалалттай газар нутагт болон хориотой үед, хориглосон арга, зэвсэг, хэрэгслээр ан амьтан агнасан, барьсны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэжээж гаршуулсан,тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

203.2.Энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан, нэн ховор ан амьтан агнасан, барьсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."

9/ 207 дугаар зүйл:

"207 дугаар зүйл. Газрын хөрс, усыг бохирдуулах

Хэвлэх

207.1.Химийн бодис, бордоог экспортлох, импортлох, улсын хилээр дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, хадгалах, худалдах, устгах, ашиглах, тээвэрлэх журам зөрчсөн, үйлдвэрийн болон ахуйн хог хаягдлаар газрын хөрс, усыг бохирдуулж хүний эрүүл мэнд, байгаль орчинд үлэмж хэмжээний хохирол учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."

10/214 дүгээр зүйл:

"214 дүгээр зүйл. Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох

Хэвлэх

214.1.Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаа явуулж үлэмж хэмжээний хохирол учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

214.2.Энэ хуулийн 214.1-д заасан гэмт хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан, эсхүл уг үйл ажиллагааг тусгай хамгаалалттай газар нутагт явуулсан бол эд хөрөнгийг нь хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

214.3.Тусгай зөвшөөрлийн дагуу ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулсан талбайд нөхөн сэргээлтийн ажил хийгээгүй, эсхүл химийн хорт болон аюултай бодис хэрэглэх журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэнд, мал, амьтан, байгаль орчинд их хэмжээний хохирол бусад хүнд хор уршиг учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрвөн зуун тавиас таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."

11/ 216 дугаар зүйл:

"216 дугаар зүйл. Зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугтаах

Хэвлэх

216.1.Зам тээврийн осол гаргасан жолооч хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлэх, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

216.2.Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс далан тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."

12/ 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:

"211.1.Зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, боловсруулсан, хамгаалалтын болон ашиглалтын бүсийн ойд хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулснаас бага бус буюу үлэмж хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."

13/ 212 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

"212.1.Нэн ховор, ховор, ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, улсын хилээр гаргасны улмаас бага бус буюу үлэмж хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."

14/ 213 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

"213.1.Гал болон түргэн шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг, их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."

15/ 213 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

"213.2. Ой, хээрийн түймэр санаатай тавьсны улмаас бага бус буюу үлэмж хэмжээний хохирол учирсан нь энэ хуулийн 84, 153 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."

16/ 263 дугаар зүйлийн Тайлбар:

4 дүгээр зүйл.Эрүүгийн хуулийн 48.2-ын "тоолно." гэснийг "тоолох ба хорих ялыг тэнссэн бол хугацааг нь шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолно." гэж, 50.3-ын "хорин дөрвөн" гэснийг "найман" гэж, 58.3, 58.4, 59.2-ын "хорин дөрвөн" гэснийг "найман" гэж, 68.3-ын "болно." гэснийг "болох ба уг этгээдийн ялын хугацаанд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацааг оруулан тооцно." гэж, 72 дугаар зүйлийн гарчгийн "татаж болохгүй" гэснийг "татах" гэж, 72.1.1-ийн "нэг жил" гэснийг "зургаан сар" гэж, 72.1.3-ын "хорин" гэснийг "арван таван" гэж, 72.1.4-ийн "гучин" гэснийг "хорин таван" гэж, 73.1-ийн "хэргийг шүүхээр хянан хэлэлцэх үед" гэснийг "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад" гэж, 76.1.1-ийн "нэг" гэснийг "гурван" гэж, 94.1-ийн "дөрвөн" гэснийг "таван" гэж, 103 дугаар зүйлийн гарчгийн "өвчнөө эмчлүүлэхээс зайлсхийх," гэснийг "өвчин" гэж, 103.3-ын "103.2-т" гэснийг "103.1-д" гэж, 103.2-ын дугаарыг "103.1" гэж, 103.3-ын дугаарыг "103.2" гэж, 104.1-ийн "өгөөгүй" гэснийг "өгөөгүйгээс бусдад хүнд хор уршиг учирсан" гэж, 104.2-ын "хязгаарласан" гэснийг "хязгаарласны улмаас тухайн өвчтөнд гэм хор учирсан" гэж, 107 дугаар зүйлийн гарчгийн "насанд" гэснийг "биед" гэж, 107.1-ийн "насанд" гэснийг "биед", "дөрвөн зуун" гэснийг "гурван зуун тавин" гэж, 107.2-ын "насанд" гэснийг "биед", "тавин нэгээс" гэснийг "нэг зуун нэгээс ", "хоёр зуун тавин нэгээс дөрвөн зуун" гэснийг "гурван зуун тавин нэгээс таван зуун" гэж, 111.2-ын "хэвлэл, мэдээллийн хэрэгслээр" гэснийг "олон" гэж, 124.1-ийн "нэг зуун тавиас хоёр зуун тавь" гэснийг "нэг зуугаас хоёр зуу" гэж, 124.2-ын "хоёр зуугаас" гэснийг "хоёр зуун нэгээс", "гурван жил" гэснийг "таван жил" гэж, 124.3-ын "гурваас дээш таван" гэснийг "таваас дээш арван" гэж, 126.2.5-ын дугаарыг 126.2.6 гэж, 129.1-ийн "таван зуун" гэснийг "гурван зуун тавин" гэж, 129.2-ын "хоёр зуун тавин нэгээс" гэснийг "гурван зуун тавин нэгээс" гэж, 132.1-ийн "хязгаарласан" гэснийг "хязгаарласны улмаас гэм хор учирсан" гэж, 135.1-ийн "хориос" гэснийг "таваас" гэж, 135.2-ын "далан нэгээс" гэснийг "тавин нэгээс" гэж, 137.1-ийн " хориос" гэснийг "таваас" гэж, 137.2-ын "далан нэгээс" гэснийг "тавин нэгээс" гэж, 138 дугаар зүйлийн гарчиг "Хөдөлмөрийн хууль тогтоомж" гэснийг "Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам" гэж, 139.1-ийн "гучин нэгээс" гэснийг "таваас" гэж, 144.3-ын "нэг зуугаас" гэснийг "нэг зуун нэгээс" гэж, 145.1-ийн "хулгайлсан" гэснийг "хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан" гэж, 145.2-ын "буюу бүлэглэж" гэснийг "бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг," гэж, 145.3-ын "урьдчилан үгсэж тохиролцсон" гэснийг "зохион байгуулалттай", "найман" гэснийг "арван" гэж, 145.4-ийн "хэрэгт хоёр буюу түүнээс дээш удаа, эсхүл" гэснийг "хэргийг" гэж,146.1-ийн "булаасан" гэснийг "булаасны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан" гэж, 146.2-ын "буюу бүлэглэж," гэснийг "бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг,", "далан таваас" гэснийг "тавин нэгээс" гэж, 146.3-ын "урьдчилан үгсэж тохиролцсон" гэснийг "зохион байгуулалттай", "хоёр зуун далан таваас" гэснийг "хоёр зуун тавин нэгээс" гэж, 147.1-ийн "таваас дээш найман" гэснийг "гурваас дээш таван" гэж, 147.2-ын "наймаас" гэснийг "таваас" гэж, 147.3-ын "хорин таван" гэснийг "хорин " гэж, 149.1-ийн "хоёр зуун тавин нэгээс гурван зуу" гэснийг "тавин нэгээс хоёр зуун тавь" гэж, 150.1-ийн "үрэгдүүлсэн, эсхүл албан тушаалын байдлаа урвуулж буюу эрх мэдлээ хэтрүүлж бусдын эд хөрөнгийг авсан" гэснийг "үрэгдүүлсний улмаас бага бус хэмжээний хохирол учирсан" гэж, 150.2-ын "их" гэснийг "үлэмж" гэж, 152.1-ийн "хорин таваас далан тав" гэснийг "таваас тавь" гэж, 154.2-ын "хоёр зуугаас хоёр зуун тавин" гэснийг "хоёр зуун тавин нэгээс таван зуун" гэж, 160.1-ийн "учирсан нь энэ хуулийн 155 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй" гэснийг "учирсан" гэж, 161.1-ийн "их хэмжээтэйгээр эрхэлсэн" гэснийг "эрхэлж, үлэмж буюу их хэмжээний орлого олсон" гэж, 166.2-ын "онц их хэмжээний татвар ногдох" гэснийг "татвар ногдох онц их хэмжээний" гэж, 168.1-ийн "нэг зуугаас хоёр зуун цаг" гэснийг "хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг" гэж, 171.1-ийн "удаа дараа буюу их хэмжээтэйгээр" гэснийг "худалдсанаас бусдын эрүүл мэндэд хохирол учирсан, эсхүл удаа дараа" гэж, 171.2-ын "их" гэснийг "үлэмж буюу их" гэж, 172.1-ийн "удаа дараа буюу их хэмжээтэйгээр" гэснийг "худалдсанаас бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан, эсхүл удаа дараа" гэж, 175.1-ийн "эд зүйл" гэснийг "эд зүйлийг бага бус хэмжээгээр", "нэг зуугаас" гэснийг "тавин нэгээс", "хоёр" гэснийг "нэг" гэж, 175.2-ын "эртний амьтан, ургамлын үндэс, үнэт олдвор" гэснийг "эртний амьтны болон ургамлын өвөрмөц ховор үнэт олдвор", "тавиас" гэснийг "тавин нэгээс" гэж, 176 дугаар зүйлийн гарчгийн "Мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг хуурамчаар үйлдэх, борлуулах" гэснийг "Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, онцгой албан татварын тэмдгийг хуурамчаар үйлдэх, ашиглах, борлуулах" гэж, 176.1-ийн "хэрэгслийг" гэснийг "хэрэгсэл, онцгой албан татварын тэмдгийг" гэж, 181.1-ийн "Олон нийтийг" гэснийг "Бусдыг", "бүдүүлгээр" гэснийг "ноцтой" гэж, 183.1-ийн "хасч" гэснийг "хасах буюу хасахгүйгээр", "хоёр зуун тавин нэгээс таван зуу" гэснийг "тавин нэгээс хоёр зуун тавь" гэж, 185.1-ийн "гучин нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах" гэснийг "тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих" гэж, 185.2-ын "хоёроос таван" гэснийг "таваас дээш арван" гэж, 188.1-ийн "таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах" гэснийг "тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих" гэж, 193.1-ийн "хоёр зуугаас гурван зуун" гэснийг "хоёр зуун тавин нэгээс таван зуун" гэж, 197.1-ийн "тавин нэг" гэснийг "тавь" гэж, 215.1-ийн "тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах" гэснийг "тээврийн хэрэгсэл жолоодох", "жилийн" гэснийг "жил хүртэл" гэж, 215.2-ын "тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах" гэснийг "тээврийн хэрэгсэл жолоодох", "хоёр" гэснийг "нэг", "хоёроос таван" гэснийг "гурван" гэж, 215.3-ын "хоёр зуун тавин нэгээс таван зуу" гэснийг "нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь", "таваас дээш арван" гэснийг "гурваас дээш таван" гэж, 215.1, 215.2, 215.3 дахь хэсэгт заасан "хүний" гэснийг "бусдын" гэж, 218.1-ийн "тавин нэгээс дал" гэснийг "таваас тавь" гэж, 226.1-ийн "сүйтгэсний улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан" гэснийг "сүйтгэсэн" гэж, 227.1-ийн "авсан буюу авахыг завдсан" гэснийг "авсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учирсан" гэж, 230.2-ын "Энэ хэргийг үйлдэхдээ хүч хэрэглэж" гэснийг "Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь болон олон нийтийн байцаагчийг хэв журам сахиулах үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн", "таван зуун" гэснийг "гурван зуун тавин" гэж, 230.3-ын "хоёр зуугаас гурван зуун" гэснийг "гурван зуун тавин нэгээс таван зуун" гэж, 230.4-ийн "нэг зуугаас таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх," гэснийг "хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох," гэж, 230.2-ын дугаарыг "230.1." гэж, 230.3-ын дугаарыг "230.2." гэж, 230.4-ийн дугаарыг "230.3." гэж, 231 дүгээр зүйлийн "Тайлбар"-ын "шүүхийн шийдвэр гүйцэтгэгч," гэснийг "шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан," гэж, 232.1-ийн "алах," гэснийг "алахаар болон", "нэгээс гурван" гэснийг "гурваас дээш зургаан" гэж, 234.2-ын "нэг зуугаас хоёр зуун" гэснийг "хоёр зуун тавин нэгээс гурван зуун тавин" гэж, 237.1-ийн "нэг зуугаас хоёр зуун" гэснийг "хоёр зуун тавин нэгээс гурван зуун тавин" гэж, 237.2-ын "нэг зуугаас хоёр зуун" гэснийг "гурван зуун тавин нэгээс таван зуун" гэж, 242.1-ийн "тасалдсан" гэснийг "тасалдаж, бусдад их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан", "хоёр" гэснийг "таван" гэж, 243.1-ийн "нэг зуугаас хоёр зуу" гэснийг "таваас тавь" гэж, 243.2-ын "хоёр зуун нэгээс" гэснийг "тавин нэгээс" гэж, 246.1-ийн "98" гэснийг "96", "тавин нэгээс ная" гэснийг "таваас тавь" гэж, 247.1-ийн "98" гэснийг "96" гэж, 251 дүгээр зүйлийн гарчгийг "Эрүү шүүлт тулгах" гэж, 251.1-ийн "албадсан" гэснийг "албадан эрүү шүүлт тулгасан", "хасах буюу хасахгүйгээр" гэснийг "хасч" гэж, 251.2-ын "хасах буюу хасахгүйгээр" гэснийг "хасч" гэж, 253.2-ын "нэг зуугаас" гэснийг "нэг зуун нэгээс" гэж, 256.2-ын "их буюу онц их хэмжээний хохирол" гэснийг "энэ хэргийн улмаас хүнд хор уршиг" гэж, 257 дугаар зүйлийн гарчгийн "Мөрдөн байцаалтын" гэснийг "Эрүүгийн хэргийн" гэж, 265.1-ийн "гурван зуун нэгээс дөрвөн зуу" гэснийг "таваас тавь", "гурваас зургаан" гэснийг "нэгээс гурван" гэж, 271.1-ийн "хоёр зуун нэгээс гурван зуу" гэснийг ""таваас тавь" гэж, "274.1"-ийн "хуулийн тусгай ангид" гэснийг "бүлэгт" гэж, 281.1-ийн "их" гэснийг "үлэмж" гэж, 282.1-ийн "гэмтээсэн нь" гэснийг "гэмтээсний улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан нь" гэж, 288.2-ын "гурван" гэснийг "таван" гэж, 289.1-ийн "бага бус" гэснийг "үлэмж" гэж, 295.2-ын "таваас дээш долоон" гэснийг "гурваас дээш таван" гэж, 301 дүгээр зүйлийн Тайлбарын "төлөөлөгчийн газар" гэснийг "төлөөлөгчийн газрын ажилтнууд" гэж, 303.3-ын "гурваас таван" гэснийг "арван таваас дээш хорин" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Эрүүгийн хуулийн 21.2-ын "181.2;" гэснийг, 47.3-ын "баривчлах," гэснийг, 59.1-ийн "Гэхдээ гянданд ял эдлэх хугацаанд цагдан хоригдсон хугацааг оруулж тооцохгүй." гэснийг, 71.1-ийн "Энэ хуулийн тусгай ангийн 145.1 /Бусдын эд хөрөнгийг хулгайлах/-д зааснаас бусад" гэснийг, 73.1-ийн "шүүх" гэснийг, 110.1-ийн ",эсхүл хэвлэл, мэдээллийн хэрэгслээр" гэснийг, 122.1-ийн "Насанд хүрсэн этгээд" гэснийг, 143.1-ийн "дахин" гэсний дараахь "хүртэл" гэснийг, 145.4-ийн "зохион байгуулалттай бүлэг," гэснийг, 146.2-ын "бусдын амь насанд аюулгүй хүч хэрэглэж", ",урьд нь энэ хэрэгт шийтгүүлж байсан этгээд" гэснийг, 146.4-ийн "зохион байгуулалттай бүлэг," гэснийг, 172.1-ийн "эсхүл" гэснийг, 175.2-ын "хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх," гэснийг, 181.1-ийн "хоёр зуун тавин нэгээс гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх" гэснийг, 196.2-ын "таван" гэснийг, 222.1-ийн "хөнгөн," гэснийг, 226.2-ын ",эсхүл их буюу онц их хэмжээний хохирол учирсан" гэснийг, 234.2-ын "хоёроос" гэснийг, 242.1-ийн "буюу" гэснийг, 246.2-ын "нэгээс" гэснийг, 257.1-ийн "дахин" гэсний дараахь "хүртэл" гэснийг, 258.1-ийн ",эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих" гэснийг, 301 дүгээр зүйлийн "Тайлбар"-ын "гадаад улсын гадаад худалдааны байгууллагын ажилтнууд," гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

6 дугаар зүйл. Эрүүгийн хуулийн 163 дугаар зүйл, 167 дугаар зүйл, 239 дүгээр зүйл, 267 дугаар зүйл, 272 дугаар зүйл, 103 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 155 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 230 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 269 дүгээр зүйлийн "Тайлбар", 274 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН