A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 09 сарын 09 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД

НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 28.11, 28.12 дахь хэсэг нэмсүгэй.

Хэвлэх

"28.11.Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлж цагаар тооцож болно. Цалин хөлсийг цагаар тооцох ажлын байрны жагсаалтыг Засгийн газар тогтооно.

28.12.Энэ зүйлийн 28.2 дахь хэсэгт заасан цалингийн нэмэгдлийн дээд хэмжээ нь төрийн албан хаагчийн цалин хөлсний 40 хувиас хэтрэхгүй байна."

2 дугаар зүйл.Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсгийн "төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон" гэсний дараа ", тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан" гэж нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалт, 34 дүгээр зүйлийн 34.14 дэх хэсгийн "6 сарын" гэснийг "3 сарын" гэж, 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсгийн "үндсэн цалингийн дунджаас нь ажилласан хугацааг нь үндэслэн тооцож" гэснийг "ажилласан хугацааг нь харгалзан 1-12 сарын үндсэн цалингийн дундажтай тэнцэх хэмжээний" гэж, 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн "тэдний цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг" гэснийг "тэдний цалин хөлсийг" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД