A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ХЗДХС-ын 2018 оны А/208-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Дугаар А/76 Улаанбаатар хот

ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

Хууль зүйн сайдын 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн А/39 дүгээр тушаалаар баталсан "Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журам"-ын 5.1.3 дахь заалтыг "Өрсөлдөөний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан тохиолдолд өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүгнэлт" гэж өөрчилсүгэй.

САЙД С.БЯМБАЦОГТ