- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨСВИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот
ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.7 дахь заалтын "Тэргүүн Шадар сайд," гэснийг, 16 дугаар зүйлийн 16.4.3 дахь заалтын "Тэргүүн Шадар сайд болон" гэснийг тус тус хассугай.
2 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
