- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨСВИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот
ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төсвийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах зүйл, заалт нэмсүгэй:
1/111дүгээр зүйл:
"111дүгээр зүйл.Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх
111.1.Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн төсвийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
111.1.1.хөрөнгө оруулалтын зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны нөхцөлийг тогтоох, уг үнэт цаасны төлбөрийн хуваарийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн шийдвэрлэх;
111.1.2.зээл, тусламжийн нэгдсэн бодлого, зохицуулалтын удирдлагыг хэрэгжүүлэх."
2/13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалт:
"13.1.3.хөрөнгө оруулалтын зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны болон зээлийн нөхцөлийг өөрчлөх санал боловсруулах, уг үнэт цаасны төлбөрийн хуваарийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн шийдвэрлэх."
2 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн дараах заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/11 дүгээр зүйлийн 11.1.8 дахь заалт:
"11.1.8.зээл, тусламжийн санхүүжилт, үйлчилгээ, бүртгэлийн үйл ажиллагаа эрхлэх;"
2/11 дүгээр зүйлийн 11.1.14 дэх заалт:
"11.1.14.төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны нөхцөлийг тогтоох, тухайн жилийн төсвийн болон төсвийн нэмэлт, өөрчлөлттэй нь хамт батлуулах;"
3/12 дугаар зүйлийн 12.1.10 дахь заалт:
"12.1.10.төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны нөхцөлийг өөрчлөх, зээл төлөх санал боловсруулах;"
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
