- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨСВИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот
ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төсвийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6.4 дэх заалтын "болон концессын гэрээгээр хэрэгжүүлэх" гэснийг хассугай.
2 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.4.7 дахь заалт, 32 дугаар зүйлийн 32.2.19 дэх заалт, 33 дугаар зүйлийн 33.2.7 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
