- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨСВИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр
Улаанбаатар хот
ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төсвийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/23 дугаар зүйлийн 23.4.11, 23.4.12 дахь заалт:
"23.4.11.газрын тосны нөөц ашигласны төлбөрийн 70 хувь;
23.4.12.газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 70 хувь."
2/23 дугаар зүйлийн 23.6.9 дэх заалт:
"23.6.9.газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 20 хувь."
3/23 дугаар зүйлийн 23.8.13 дахь заалт:
"23.8.13.газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 10 хувь."
4/59 дүгээр зүйлийн 59.1.5 дахь заалт:
"59.1.5 газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлогын 30 хувь"
2 дугаар зүйл.Энэ хуулийг Газрын тосны тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
