A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр

Улаанбаатар хот

ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 40.5 дахь хэсгийг нэмсүгэй:

Хэвлэх

1/40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэг:

"40.5.Төсвийн ерөнхийлөн захирагч энэ хуулийн 40.1-д заасан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхдээ шилэн дансны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг харгалзана."

2 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.3, 8.9.4 дэх заалтын "ба аудит хийсэн тайланг нийтэд мэдээлэх" гэснийг, 8.8.5, 8.10.5 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Шилэн дансны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД