A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр

Улаанбаатар хот

ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төсвийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/11 дүгээр зүйлийн 11.1.15 дахь заалт:

"11.1.15.хөрөнгө оруулалтын зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны нөхцөл, төлбөрийн хуваарийг тогтоох;"

2/12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг:

"12.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсвийн төлөвлөлтийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

12.2.1.улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл боловсруулж, Засгийн газарт хүргүүлэх;

12.2.2.улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төсөл боловсруулах;

12.2.3.хөрөнгө оруулалтын зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны болон зээлийн нөхцөлийг өөрчлөх санал боловсруулах."

2 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.8 дахь заалтын "зээл, тусламжийн санхүүжилт," гэсний дараа "зээл, тусламжийн нэгдсэн бодлого, зохицуулалтын удирдлагыг хэрэгжүүлэх," гэж нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1 дэх заалт, 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсгийн "хөгжлийн бодлого, төлөвлөлтийн" гэснийг "санхүү, төсвийн" гэж, 28.3 дахь хэсгийн "Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран" гэснийг "Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага" гэж, 28.4, 28.6, 28.9 дэх хэсгийн "Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн" гэснийг "Санхүү, төсвийн" гэж, 28.11 дэх хэсгийн "санхүү, төсвийн болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран" гэснийг "санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн" гэж, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн "хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүнчлэн" гэснийг "санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бэлтгэнэ. Түүнчлэн" гэж, 11 дүгээр зүйлийн 11.1.15-11.1.19 дэх заалтын дугаарыг "11.1.16-11.1.20" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Төсвийн тухай хуулийн 111, 13 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

5 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД