- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨСВИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот
ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төсвийн тухай хуулийн 33 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 33.2.8 дахь заалт нэмсүгэй:
"33.2.8.төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тухайн жилд санхүүжүүлэх санхүүжилтийн дээд хэмжээг нийт дүнгээр."
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
