- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨСВИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот
ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төсвийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:
1/3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэг:
"3.5.Засгийн газар, орон нутаг өр үүсгэх замаар зээллэг хийх, Засгийн газрын өрийн баталгаа гаргах, дамжуулан зээлдүүлэх, бүртгэх, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг Өрийн удирдлагын тухай хуулиар зохицуулна."
2/4 дүгээр зүйлийн 4.1.52, 4.1.53 дахь заалт:
"4.1.52."зээллэг" гэж Өрийн удирдлагын тухай хуулийн 4.1.15-д заасныг.
"4.1.53."гадаадын тусламж" гэж олон улсын байгууллага, түнш орноос Засгийн газрын шугамаар, эргэн төлөгдөх нөхцөлгүй, хүмүүнлэгийн болон буцалтгүй, техник туслалцааны хэлбэрээр Монгол Улсад олгож байгаа хөрөнгийн эх үүсвэрийг."
3/10 дугаар зүйлийн 10.1.15 дахь заалт:
"10.1.15.улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах төсөл, арга хэмжээний саналыг хүлээн авч үнэлэх, сонгон шалгаруулах журмыг батлах"
4/12 дугаар зүйлийн 12.1.21 дэх заалт:
"12.1.21.гадаадын тусламжаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг татвар, хураамжаас чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх санал боловсруулах."
5/241 дүгээр зүйл:
"241 дүгээр зүйл.Засгийн газрын зээл олгох
241.1.Тухайн жилийн төсвийн хуулиар эх үүсвэр нь батлагдсан тохиолдолд улсын төсвөөс дараах зорилгоор зээл олгож болно:
241.1.1.аймаг, нийслэлийн төсвийн улирлын чанартай орлогын дутагдлыг санхүүжүүлэх;
241.1.2.Засгийн газрын тусгай сангаас хуульд заасан зориулалтаар;
241.1.3.Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу дамжуулан зээлдүүлэх."
6/25 дугаар зүйлийн 25.13, 25.14 дэх хэсэг:
"25.13.Энэ хуулийн 25.11-д заасан журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас боловсруулж, журмын биелэлтийг хангуулна."
"25.14.Гадаад улсын Засгийн газар, төрийн бус байгууллага, олон улсын байгууллага болон буяны байгууллагаас буцалтгүй тусламж болон хүмүүнлэгийн тусламжаар авсан барааг нэмэгдсэн өртгийн албан татвар болон гаалийн албан татвараас чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх үйл ажиллагаатай холбогдсон журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталж, хэрэгжилтийг хангуулна."
7/251дүгээр зүйл:
"251дүгээр зүйл.Засгийн газрын өрийн үйлчилгээний төлбөр
251.1.Хөрөнгө оруулалтын зориулалт бүхий арилжааны нөхцөлтэй Засгийн газрын гадаад зээл болон үнэт цаасны өрийн үйлчилгээний төлбөр, Засгийн газрын өрийн баталгааны төлбөрийг төсвийн хөрөнгө оруулалтын зардлаас бууруулах замаар төлнө.
251.2.Энэ хуулийн 251.1-д заасан төлбөрийг дахин санхүүжүүлэх зориулалтаар үүсгэсэн өрийн үйлчилгээний төлбөрийг төсвийн хөрөнгө оруулалтын зардлаас бууруулах замаар төлнө."
8/28 дугаар зүйлийн 28.3.11 дэх заалт:
"28.3.11.Өрийн удирдлагын тухай хууль болон Стратегийн баримт бичигт заасан шаардлага."
9/30 дугаар зүйлийн 30.5, 30.6 дахь хэсэг:
"30.5.Улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын гэрээ нь төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна.
30.6.Концессын гэрээгээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, тэдгээрийн хүрээнд үүсэх болзошгүй өр төлбөр, эрсдэлийн тооцооллын тухай мэдээллийг Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тодруулга хэлбэрээр оруулж тайлагнана."
10/34 дүгээр зүйлийн 34.1.5 дахь заалт:
"34.1.5.хууль болон гэрээнд зааснаар Засгийн газрын өрийн баталгааны төлбөрийн үүргийг гүйцэтгэхэд Засгийн газрын өрийн баталгааны сангийн хөрөнгө хүрэлцэхгүй болсон."
11/52 дугаар зүйлийн 52.5-52.7 дахь хэсэг:
"52.5.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь болзошгүй өр төлбөрийн бүртгэл, хяналт, зохицуулалт, судалгаа болон магадлал, төсвөөс гарч болох зардлын хэмжээг тооцон бүртгэж, дүгнэлт гаргах, мэдээлэх чиг үүргийг гүйцэтгэнэ.
52.6.Болзошгүй өр төлбөрийн талаар дараах мэдээллийг холбогдох этгээд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад нэн даруй ирүүлэх үүрэгтэй:
52.6.1.Засгийн газрын тусгай сангийн үүсгэсэн өр;
52.6.2.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн өр;
52.6.3.Концессын тухай хуульд заасны дагуу гаргасан баталгаа;
52.6.4.Засгийн газрын өрийн баталгаа гаргасан зээллэгийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээ;
52.6.5.болзошгүй өр төлбөрт хамаарах болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас шаардсан холбогдох бусад мэдээлэл.
52.7.Болзошгүй өр төлбөрийн хүрээнд улсын төсвөөс тухайн төлбөрийг гүйцэтгэх эрсдэл үүссэн бол тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газар, Улсын Их Хуралд танилцуулж, шийдвэрлүүлнэ."
12/54 дүгээр зүйлийн 54.5.6 дахь заалт:
"54.5.6.Засгийн газрын өр болон Засгийн газрын өрийн баталгааны мэдээлэл."
2 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн "энэ хууль" гэсний өмнө "Өрийн удирдлагын тухай хууль," гэж, 6 дугаар зүйлийн 6.3.3 дахь заалтын "Засгийн газрын" гэсний дараа "өрийн" гэж, "зээл" гэсний өмнө "гадаад" гэж, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн "Дунд хугацааны" гэсний өмнө "Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичиг /цаашид "Стратегийн баримт бичиг" гэх/," гэж, мөн зүйлийн 8.1.1-8.1.4 дэх заалтын "дунд хугацааны" гэсний өмнө "Стратегийн баримт бичиг," гэж, 8.10.2, дахь заалтын "төсвийн гүйцэтгэл," гэсний дараа "Засгийн газрын өрийн тайлан," гэж, 10 дугаар зүйлийн 10.1.6 дахь заалтын "төсвийн төсөл нь" гэсний дараа "Өрийн удирдлагын тухай хууль болон" гэж, 28 дугаар зүйлийн 28.5 дах хэсгийн "28.3.10" гэсний дараа "28.3.11" гэж, 28 дугаар зүйлийн 28.10 дах хэсгийн "концессын гэрээ," гэсний дараа "Засгийн газрын өрийн баталгаа" гэж, 57 дугаар зүйлийн 57.5 дахь хэсгийн "төсөвт" гэсний дараа "Өрийн удирдлагын тухай хууль болон" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.11, 62 дугаар зүйлийн 62.5 дахь хэсгийг доор дурдсанаар тус тус өөрчлөн найруулсугай.
1/25 дугаар зүйлийн 11 дэх хэсэг:
"25.11.Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнахтай холбогдсон харилцааг Засгийн газрын баталсан журмаар зохицуулна."
2/62 дугаар зүйлийн 62.5 дахь хэсэг:
"62.5.Тусгай зориулалтын шилжүүлгийг өрийн барьцаа болгохыг хориглоно."
4 дүгээр зүйл.Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.47 дахь заалтын "улсын өр" гэснийг "Засгийн газрын өр" гэж, 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсгийн "гадаад улс, олон улсын байгууллагаас авсан зээл" гэснийг "Засгийн газрын зээллэг" гэж, 28 дугаар зүйлийн 28.10 дахь хэсгийн "зээл" гэснийг "гадаад зээллэг" гэж, 33 дугаар зүйлийн 33.2.3 дахь заалтын "өр, гаргах баталгааны дээд хязгаар" гэснийг "өрийн дээд хэмжээ" гэж, 7 дугаар бүлгийн гарчгийн "ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРИЙН УДИРДЛАГА" гэснийг "БОЛЗОШГҮЙ ӨР ТӨЛБӨР" гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсгийн "28.3.10" гэснийг, 57 дугаар зүйлийн 57.5, 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсгийн "50.1.1," гэснийг, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсгийн "62.3, 62.4", 70.4.6 дахь заалтын "49.3," гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.44-4.1.46, 9 дүгээр зүйлийн 9.1.5 дахь заалт, 10 дугаар зүйлийн 10.1.9, 10.1.12 дахь заалт, 11 дүгээр зүйлийн 11.1.6, 11.1.9, 11.1.14 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1.10, 12.1.12 дахь заалт, 49-51 дүгээр зүйл, 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэг, 62 дугаар зүйлийн 62.2-62.4, 62.6, 62.7 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
7 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсгийн дугаарыг "30.7" гэж өөрчилсүгэй.
8 дугаар зүйл.Энэ хуулийг Өрийн удирдлагын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
