- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨСВИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот
ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 11.1.21 дэх заалт нэмсүгэй:
"11.1.21.Засгийн газраас тусгайлан эрх олгосноос бусад тохиолдолд гадаадын тусламж авах гэрээ, хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурах."
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр баталсан Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
