- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨСВИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.8 дахь заалтын "Төрийн өмчийн хороонд" гэснийг "санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад" гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг:
"56.2.Доод шатны төсвийн үндсэн тэнцлийн ашгаас суурь зарлагатай тэнцэх хэсгийн 70 хувийг тухайн шатны төсөвт үлдээж, үлдэх хэсгийг дээд шатны төсөвт төвлөрүүлнэ."
2/59 дүгээр зүйлийн 59.1.1 дэх заалт:
"59.1.1.импортоос бусад бараа, ажил, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын 10 хувь;"
3/60 дугаар зүйлийн 60.2.3 дахь заалт:
"60.2.3.орон нутгийн төсвийн үндсэн тэнцлийн ашгаас суурь зарлагатай тэнцэх хэсгийг хасч үлдэх хэсэг;"
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
