A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төсвийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн "эдийн засгийн өсөлтийг" гэснийг "эдийн засаг, нийгмийн хөгжлийг" гэж, мөн зүйлийн 28.3.7 дахь заалтын "бүс нутгийн хөгжлийн бодлого" гэснийг "бүсчилсэн хөгжлийн бодлого" гэж, 28 дугаар зүйлийн 28.8 дахь хэсгийн "Улсын Их Хурлаас баталсан төрийн бодлогын баримт бичгийн" гэснийг "Төрөөс баримтлах бодлого, үндэсний хөтөлбөрийн" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД