A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төсвийн тухай хуульд доор дурдсан агуулгатай 121дүгээр зүйл нэмсүгэй:

Хэвлэх

"121дүгээр зүйл.Үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх

Хэвлэх

121.1.Үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

121.1.1.улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн талаар санал, дүгнэлт боловсруулж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

121.1.2.улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төсөл боловсруулах.

2 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн "санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв" гэснийг "үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны" гэж, 28 дугаар зүйлийн 28.3, 28.4, 28.5, 28.6, 28.9 дэх хэсгийн "Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв" гэснийг "Үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД