- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨСВИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот
ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төсвийн тухай хуулийн дараахь зүйлд доор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:
1/11 дүгээр зүйлийн 11.1.22 дахь заалт:
"11.1.22.Орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, санхүүжилт, зарцуулалт, бүртгэлтэй холбоотой журам батлах."
2/58 дугаар зүйлийн 58.4.9, 58.4.10 дахь заалт:
"58.4.9.усан хангамж, бохир ус, цэвэрлэх байгууламж бий болгох, усны аж ахуйн хөнгөлөлт, үйлчилгээ үзүүлэх;
58.4.10.орон нутгийн өмчийн барилга байгууламжийн их засвар, шинээр өмч бий болгох, хөрөнгө оруулалт хийх;"
3/60 дугаар зүйлийн 60.11 дэх хэсэг:
"60.11.Энэ хуулийн 60.3.6 дахь заалтад 58.1.8, 58.1.12, 58.2.11, 58.2.12, 58.2.15, 58.3.4, 58.4.3, 58.4.4, 58.4.9, 58.4.10-т заасныг хэрэгжүүлэхтэй холбогдсон үйлчилгээний зардал хамаарахгүй."
2 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн дараахь хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг:
"56.2.Доод шатны төсвийн үндсэн тэнцлийн ашгаас дээд шатны төсөвт дараахь байдлаар төвлөрүүлнэ:
56.2.1.доод шатны төсвийн үндсэн тэнцлийн ашиг нь суурь зарлагаас бага болон тэнцүү тохиолдолд үндсэн тэнцлийн ашгийн 70 хувийг тухайн шатны төсөвт үлдээж, үлдэх хэсгийг дээд шатны төсөвт төвлөрүүлнэ.
56.2.2.доод шатны төсвийн үндсэн тэнцлийн ашиг нь суурь зарлагаас их тохиолдолд суурь зарлагатай тэнцэх хэсгийн 70 хувийг тухайн шатны төсөвт үлдээж, үлдэх хэсгийг дээд шатны төсөвт төвлөрүүлнэ."
2/58 дугаар зүйлийн 58.1.8 дахь заалт:
"58.1.8.усан хангамж, бохир ус цэвэрлэх байгууламж бий болгох, усны аж ахуйн хөнгөлөлт, үйлчилгээ үзүүлэх;
3/58 дугаар зүйлийн 58.1.12 дахь заалт:
"58.1.12.мал амьтны халдварт өвчинтэй тэмцэх, хортон шавжийн устгал, хяналтыг хэрэгжүүлэх, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх;"
4/58 дугаар зүйлийн 58.2.12 дахь заалт:
"58.2.12.мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх, хортон шавжийн устгал, хяналт, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн хор хохирлыг арилгах, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх;"
5/58 дугаар зүйлийн 58.3.4 дэх заалт:
"58.3.4.эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх, хортон шавжийн устгал, хяналт, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн хор хохирлыг арилгах, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх;"
6/58 дугаар зүйлийн 58.4.4 дэх заалт:
"58.4.4.мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх, хортон шавжийн устгал, хяналт, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн хор хохирлыг арилгах, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх;"
7/59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэг:
"59.2.Аймаг, нийслэл нь Орон нутгийн хөгжлийн сангаас болон улсын төсвөөс олгосон шилжүүлгийг доор дурдсанаар сум дүүргийн Орон нутгийн хөгжлийн санд хуваарилна:
59.2.1.энэ хуулийн 60.11-д заасан үйлчилгээний зардалд ногдох хэсгийг сум дүүргийн Орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэх;
59.2.2.энэ зүйлийн 59.2.1-д зааснаас бусад хэсгийн 30-аас доошгүй хувийг хүн амын тоо, алслалт, нутаг дэвсгэрийн хэмжээг харгалзан хуваарилах;
59.2.3.улсын төсвөөс аймаг, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн санд энэ хуулийн 60.2.6, 60.2.7-д заасан орлогын шижүүлгийг 60 дугаар зүйлийн 60.6, 60.7-д заасан хувь хэмжээгээр хуваарилах."
3 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 58.4.9 дэх заалтын дугаарыг "58.4.11" гэж, 59 дүгээр зүйлийн 59.1.1 дэх заалтын "10 хувь" гэснийг "5 хувь" гэж, 60 дугаар зүйлийн 60.2.6 дахь заалтын "30 хувь" гэснийг "10 хувь" гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.7 дахь заалт, 59 дүгээр зүйлийн 59.1.4 дэх заалт, 60 дугаар зүйлийн 60.2.3 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
5 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс, бусад зүйл, заалтыг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
