- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 11 сарын 10 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН
1 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь зүйл, заалт нэмсүгэй:
1/5 дугаар зүйлийн 5.4.40 дэх заалт:
"5.4.40.Спортыг дэмжих сан;"
2/5 дугаар зүйлийн 5.4.41 дэх заалт:
"5.4.41.Эрүүл мэндийг дэмжих сан."
3/6 дугаар зүйлийн 6.4.22 дахь заалт:
"6.4.22.Спортыг дэмжих сан;"
4/6 дугаар зүйлийн 6.4.23 дахь заалт:
"6.4.23.Эрүүл мэндийг дэмжих сан."
5/217дугаар зүйл:
"217дугаар зүйл.Спортыг дэмжих сан
217.1.Спортыг дэмжих сангийн хөрөнгө нь энэ хуулийн 7.1-д заасан нийтлэг эх үүсвэрээс бүрдэнэ.
217.2.Энэ хуулийн 217.1-д заасан сангийн хөрөнгийг доор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
217.2.1.нийтийн биеийн тамир, хүн амын идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээ;
217.2.2.өндөр зэрэглэлийн тамирчин, дасгалжуулагчийг шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэх, хөгжүүлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх;
217.2.3.үндэсний спортын төрлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
217.2.4.үндэсний хэмжээний тэмцээн, наадмын сэргээшийн эсрэг хяналтыг хэрэгжүүлэх, сэргээшийн эсрэг үйл ажиллагааны сургалт, сурталчилгааг зохион байгуулах.
217.3.Спортыг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах журмыг Засгийн газар батална."
6/218дугаар зүйл:
"218дугаар зүйл.Эрүүл мэндийг дэмжих сан
218.1.Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгө нь энэ хуулийн 7.1-д заасан эх үүсвэр, архи, согтууруулах ундааны онцгой албан татварын 1 хувь, эмийн импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын 2 хувь болон тамхины онцгой албан татварын 2 хувьтай тэнцэх хөрөнгөөс бүрдэнэ.
218.2.Энэ хуулийн 218.1-д заасан сангийн хөрөнгийг дараахь чиглэлээр эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, ухуулга нөлөөлөл, тандалт судалгааны ажлыг зохион байгуулах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
218.2.1.халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх;
218.2.2.халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх;
218.2.3.орчны эрүүл мэндийг хамгаалах;
218.2.4.осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй амьдралын орчныг бүрдүүлэх;
218.2.5.сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, архи, тамхи, мансууруулах бодисын хорт нөлөөллөөс сэргийлэх;
218.2.6.эмийн зохистой хэрэглээ;
218.2.7.эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, эрүүл мэндийн байгууллагын ил тод байдал, хариуцлагыг дээшлүүлэх.
218.3.Энэ хуулийн 218.1-д заасан сангийн хөрөнгийг нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй болгох чиглэлээр хороо, сум, дүүрэг, аймаг, нийслэлийн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагын үр дүнтэй санаачилга, төсөл, хөтөлбөрийг дэмжих, урамшуулах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулж болно.
218.4.Энэ хуулийн 218.1-д заасан сангийн хөрөнгийг нийгмийн эрүүл мэнд, анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухааны дэвшилтэт технологийг эзэмшүүлэх зорилгоор эмнэлгийн мэргэжилтнийг гадаадад сургах, мэргэшүүлэх үйл ажиллагааг дэмжих арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулж болно.
218.5.Эрүүл мэндийг дэмжих сангийн дүрэм, хөрөнгийг зарцуулах журмыг Засгийн газар батална."
7/34 дүгээр зүйл:
"34 дүгээр зүйл.Хуулийг дагаж мөрдөх журам
34.1.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн "Эрүүл мэндийн даатгалын сан, Ирээдүйн тэтгэврийн нөөц сан," гэснийг, 5 дугаар зүйлийн 5.4.36, 5.4.39 дэх заалт, 6 дугаар зүйлийн 6.2.10, 6.2.12 дахь заалтыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус дагаж мөрдөнө."
2 дугаар зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийн "6.4.6" гэсний өмнө "6.4.4," гэж, "6.4.10" гэсний дараа ", 6.5.3" гэж, 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтын "5.4.33" гэсний дараа "5.4.40, 5.4.41" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.12 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.4.5 дахь заалт, 15 дугаар зүйлийн гарчиг, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, мөн зүйлийн 15.1.1 дэх заалтын "урлаг хөгжүүлэх" гэснийг "урлагийг дэмжих" гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Текст томруулах
A
A
A
