- Нүүр
- Монгол Улсын хууль
- АХМАД НАСТНЫ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ /Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
АХМАД НАСТНЫ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг нэмсүгэй:
1/6 дугаар зүйлийн 6.4, 6.5 дахь хэсэг:
"6.4.Билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сар, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын дараахь насны иргэнд доор дурдсан хэмжээгээр насны хишгийг жилд хоёр удаа олгоно.
6.4.1.65-69 настай ахмад настанд тавин мянган төгрөг;
6.4.2.70-79 настай ахмад настанд наян мянган төгрөг;
6.4.3.80-89 настай ахмад настанд нэг зуун тавин мянган төгрөг;
6.4.4.90 ба түүнээс дээш настай ахмад настанд хоёр зуун тавин мянган төгрөг.
6.5.Насны хишиг олгох журмыг Засгийн газар батална."
2 дугаар зүйл.Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 6 дугаар зүйлийн гарчгийн "хүндэтгэл" гэсний дараа ", насны хишиг" гэж, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн "5.1.8-5.1.10" гэсний дараа ", 6.4" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
