A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Нийгмийн халамжийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалт:

"3.1.11."босго шугам" гэж нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас энэ хуулийн 29.1-д заасан мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийг амьжиргааны түвшингээр эрэмбэлж оноо өгөх байдлаар тогтоосон хязгаарыг."

2/13 дугаар зүйлийн 13.1.5 дахь заалт:"13.1.5.хүүхдийн мөнгөн тэтгэмж."

3/13 дугаар зүйлийн 13.11, 13.12 дахь хэсэг:

"13.11.Энэ хуулийн 13.2.4-т заасан ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг тодорхойлох шалгуур үзүүлэлт, өвчин, гэмтлийн жагсаалтыг эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

13.12.Энэ хуулийн 13.1.5-д заасан хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журмыг Засгийн газар батална."

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД